Үл мартагдах үндэсний кино: Гулливерийн өгүүлэх "Өндөр ээж"
2010 оны 02-р сарын 10, Нийтэлсэн gulliverСайн уу, Ийм нэртэй цуврал бас эхлүүлж байна. Бичлэг хийхгүй удаж буйн тухайд бол удтал амьсгалахгүй байж байгаад дахин учирсан Улаанбаатарын утаанаас болж буй юм байлгүй дээ. Утаанаас удахгүй салах болохоор бичлэг орох давтамж ойртох байх.
Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн н.Доржпалам гуай "Өндөр ээж" киног найруулжээ. Сонирхолтой нь энэ киног болсон явдлаас сэдэвлэн хийсэн гэдэг. Гол дүрд нь тоглосон сайхан Монгол эмэгтэйг Д.Цэмбэлмаа хэмээх аж.За олныг үл нуршин киноны тухай өгүүлсү.
Энэ кино нь орон нутагт амьдран сууж, замын жолооч нарт хоол, унд хийн цайлдаг эмгэний тухай өгүүлдэг. Гэхдээ тэрээр Бээжинд ирж буй Монголчуудыг гэртээ 50 юанаар хонуулж, хужаа нартай явдаг биеэ үнэлэгчдийн мөнгийг Монгол руу явуулах ажил хийдэг Өвөр Монгол, Солонгост нисэх онгоцны буудлаас дөнгөж буусан нэгэндээ ажил олж өгч 100 ногоон авдаг Монгол "хар ажилчин" зэргээс ялгаатай нь дээрх үйлдлээ ашгийн бус зорилгоор хийдэг билээ. Учир нь түүний хүү жолооч мэргэжилтэй байсан агаад цэл залуугаараа дайнд амь эрсэдсэн аж. Энэ харамсалтай явдлаас хойш тэрээр амьтны үрс ялгаа юу байхав хэмээн эх хүний эмзэг сэтгэлдээ тунгаан жолооч нарт тус болох болжээ. Өөрөөр хэлбэл түүнийг тухайн үеийн Монголын Тереза эх хэмээн тодорхойлж болох авч зөвхөн жолооч хэмээх ганц мэргэжлийн хүмүүст л сайхан сэтгэлээ зориулж буй нь жаахан явцуу болохыг ний нуугүй хэлэх нь зүйтэй буй за. Өндөр ээж өвгөний хамт амьдардаг. Яс сайтай хөгшин бололтой байдаг, тэр өвгөн нь . Өндөр ээжийг хотод байх хойгуур хэсэг нөхдүүдтэй ганц юм тойруулж суудгаас нь харахад бас нилээн хусдаг гар байсан нь илт. Урт насалсныг бодоход тухайн үед "Азийн Чоно" энэ тэр арай гайгүй байсан юм уу даа.
Сэтгэлд хоногшсон зарим сцениуд :
Нэгэн залуу жолооч сумын эмч бүсгүйтэй хамт Өндөр ээжийнхээс аймаг явахаар хөдөлдөг хэсэг. Мань 2 явж байгаад дов давав уу? үгүй юу? машиных нь мотор цохьчихдог. Гэтэл эмч бүсгүй их юм үзэж, хаширсан хүүхэн байсан юм даг уу даа, энэ нөхөр машинаа унтраагаад над руу чичрэх гэж байна хэмээн ургуулан бодоод зугтан гүйнэ. Араас нь мөнөөх залуу гүйж, өндөр ээжийнд буцаж очно. Сүүлд нь өндөр ээжээр дамжуулж, захиа өгөхдөө ичиж буй зэргийг нь харвал юун тийм конвинаци зохиож, хүүхэн оролдохтой манатай л эр шиг. Гэхдээ мэдэхгүй ээ , мэдэхгүй ээ , санаа байсан ч байж магад. Дуугүй хүний доодох нойтон гээд байдаг биз дээ.
Бас Өндөр ээж хотод ирээд гудамжаар алхаж явдаг. Тэгснээ зүлгэ рүү орсон үхрийг хөөж буй жаал дээр очдог доо. "Буянтай малыг яахнав, хөөрхий . Жаахан идэг" хэмээн үхрийг өвс идүүлж буйг харахад жолооч нарыг төдийгүй мал, адгуусыг хүртэл хайрладаг өрөвч нинжин сэтгэлтэй эх хүн лугаа харагдах авч "Ай даа, манай нэгдэл хэдэн ийм сайхан үнээтэй болчихвол" хэмээн өгүүлж, хүзүүг нь аажуухан илж буйг нь дүгнэхэд нэг их сайхан санасандаа ч бус сүү, сааль, махны зориулалтаар л мөнөөх үнээг харж буй нүгэлт хүн мэт ажгуу.
Бас Өндөр ээжийг хөдөө явахаар бэлтгэн байх үед Ойдов жолоочийнд баахан тээврийн тэрэг барьдаг нөхдүүд шавдаг. Нэг л их сайхан хүмүүс "Өндөр ээжээ, манайд хонооч" энэ тэр гээд байдаг. Мэдээж гаруудын санаа бол тодорхой. Идэж, ууж, єєдтэй юм хороож шалихгүй нэг муу чавганцыг гэртээ ганц хонуулсан болж, хойшдоо замын гуанзныхаа мөнгийг л хэмнэх гэж байгааг нь ямар мэдэхгүй биш.
Кино их гунигтай төгсдөг. Өндөр ээж нэгэн шуургатай шөнө жолооч залууд халуун хоол, цай өгөхөөр яваад бурхан болж, баатарлаг ая эгшиглэсээр "Тєгсєв" гэсэн бичиг гардаг.
"Өндөр ээж" уг нь кинон дээрээ их намхан хүн байдаг. Харин өөрийн үр шигээ бусдыг хайрлах халуун илчээр дүүрэн сэтгэлийн цучил нь л ЄНДЄР байсан байхаа.



7 сэтгэгдэл:
Би сайн санахгүй байна л даа. Гэхдээ ямар ч байсан гоя л кино байсан. Тэр төгсгөлийг нь бол тод санажийна, өрөвдөлтэй...
сайн уу Гулливер минь. энэ хажуу талын цаг яассс гоя юм бэ хэхэ.
Доржпалам гуай найруулсымуу. бас жинкэн бодит явдал байсымуу хммм... одоо л мэдлээ кк.
чи тэр өндөр ээжийг тэгж муухай санадаг яассс муухай бодолтой хүн бэ чи этэр гээд хэхэ
За тэгж байгаад завтай болохоороо унший байз
deer ueiin lino
Өндөр ээж чинь өөрөө л цасан шуургатайд зүтгэсийм байна лээ ш д
хаха мэдрэл Үлэмж
za glliver mine deer ueiin mgl kinonuudaas hamgiin gaigui negniig n ochood muulchih um daa
bas muuhai bn shyy. shuumjilmeer bva uur zunduu kino bn shde ern odoo kino gj hoshin shogiin um hiideg bolson tsagt chamd muulah sedev kino zunduu bn ooo uur um olj bichee... nadad lav taalagdsangui