Гулливер ингэж донгосов: "Өвлийн өвгөний монолог"

Гадаа мөс гараад, цас хальтраад ...часхийсэн хүйтэн нус гэж... ай, мөн сайхан дуу шүү. Өвлийн тухай Люмино-гийн. За, тэр ч яахав.Юу байцгаана даа. шуналын микробууд минь. Өвлийн өвөө нь л байна.Юу ямар гэж? Та нарын бэлэг гуйгаад захиа бичдэг. Гэснээс энд нэг залруулга хийчихье. Дээр үед тэр ИКС ТҮЦ-ийн хошин шог дээр гараад байсан.Өвлийн өвгөн, Санта клаус хоёрыг өөр хүн гээд Онон эд нар хоорондоо маргалдаад байдаг.Тэр бол худлаа шүү.Нэг л хүн байхгүй юу, тэгээд тухайн очиж байгаа орныхоо зан заншил, соёлд тааруулж хувцас хунараа сольж, нэр усаа өөр өөрөөр хэлдэг юм байгаа юм биз дээ, энэ чинь. Айн. Арго чи юу гэнэ ээ? Санта Клаус гэдэг чинь тэгээд яг өвлийн өвгөн гэсэн үг биш шүү дээ гэж үү? Солиор. Ц.Дамдинсүрэн гуайн орчуулсан "Алтан загасны үлгэр"-ийг эх зохиолтой нь тулгаж уншчихаад өвлийн өвөөгийнхөө орчуулгын чадварыг шоолоорой, чи муу зүгээр. Гай л байна. Өвлийн өвөө нь зүгээр ганц юм уусандаа биш, зүгээр сэтгэлийнхээ үгийг хэлмээр байна. Дотроо онгойтол. За, байж бай. Жаахан уйлаадхая. Ий ий ий.

Өвөө нь үнэндээ хөдөлмөрийн хүнд нөхцөлд энэ олон жилийг барж, ажиллаж байна. Бод л доо. Та нар ядаж 12 сар гаргаж байгаад хүслээ бодож болдоггүй юм уу? Он дуусав уу? үгүй юу хүслээ бодоод эхэлнэ. Тэгээд болдог бол бүгдийнх нь хүслийг биелүүлмээр байдаг л даа. Гэхдээ энэ чинь танай улсыг 2 сая их хурлын гишүүнтэй болгож, Пүрэвсүрэнг 500 мянган нөхөртэй болгож болохгүй биз дээ, энэ чинь. Яахав, та нар үндсэн хуулиа өөрчлөөд, Пүүжээ өөрөө зөвшөөрвөл өвөө нь бол хүслийг чинь биелүүлэхэд бэлэн ш дээ.

Тэгэхдээ бүгд ч Пүүжээг хүсээд байдаггүй л дээ. Хэнийг хүсэж байна. Энэ шинэ жилийн бэлэг бол түүний хайр байгаасай ч гэх шиг юм хум хүсэхийн, зайлуул. Бүр юу гэнэ вэ? мессенжэрээр чамайг өвлийн өвгөн хулгайлбал битгий гайхаарай, би бэлгэнд авахыг хүссийн ч гэх шиг тийм оффлиан яваад байх юм. Солиор. Байтлаа өдий хярааны нас намбатай өвөөгөө хүний наймааны хэрэгт хутгах нь , балай хогнууд чинь.Би тийм хүн амьтан хүссэн гуйлтыг биелүүлмээргүй байна гэдгээ албан ёсоор мэдэгдье. Та нар ч надад битгий найд.Тэгснээс тв  чатаар захиалбал гүйцэтгэгч олдож магадгүй, мэдэв үү? .

Тэгэхдээ яахав дээ, хүүхдүүдээ. Өвөө нь очиж л таарна. Архиныхаа халуунд жаахан донгосчихлоо. Цасан охин энэ жил явахгүй гээд маяглаад байгаа. Очихоор нь танай зарим донтой гарууд гуя, муяыг нь илэх гээд байдаг гэнээ. Болил доо, энэ чинь жаахан амьтан шдээ. За , энэ жилдээ өвөө нь аргалаад дагуулаад очно. Харин чичрэх гээд үзээрэй, дэмий шүү.

Ай, хөөрхий, шинэ жилээ гэж.  Айлын хүүхдүүдийн шивэртэй оймсонд хамаг л үнэтэй цайтай гэсэн бэлгээ хийж явахдаа би тийм дуртай байдаггүй ч хүмүүс та нарын чин сэтгэлээсээ баярлаж, хөөрөхийг харах дуртай.Нэг л сайхан байдаг юм. Би та нарынхаа хүслийг биелүүлэх гээд л үзнэ.

Уг нь хүссэн бүхэндээ хүрэх их хүч та нарт минь бий шүү дээ.

                                                     Хүндэтгэсэн :Өвлийн өвөө нь


23 сэтгэгдэл:

null
chips (зочин)

Өвөө БЭЛЭГ авхыыынсан тэ...Надад бэлэг өгч баяруулж алах нөхөр байдгүй л юм байхдаа

Ицми

өвөө... дадаа гоё хэзээ ч идэж дуусдгүй тийм том гоя чихэр... тэээдас чиклаадан байшин... тээдас том үлээдэг зажилдаг бохь... тээдас нээххх хөөрхөн инээдэг залуу

chips (зочин)

Ха ха Ицми жоохон хүүхэд залуу нэхэх болоогүй гээд цаад өвөө чинь өхгүй ээ

Ицми

тэр залуугаар чинь би зүгээр айл гэр болж тоглохжаам чинь болдгүймуу :р антошка антошка... дарандандандандарррааа... антошкаа антошкааа этр гэсс кк

Undriga

хаха, өвлийн өвөөгийн бэлэгний захиалга авдаг бичлэг болгочихсон байна шд. За тэгүл юу хүсдийн билээ....Өвөө та өвлийг гялс зун болгоод өг тэхү, би даараадайн.

Enzy

ovooooo bi aimar goy computer aviiiii.

fc

миний хүслийг мэдэж байгаа биздээ хэхэхэ бэлэгээ авна шүү хүлээгээл суучихана даа хэхэхэ өвөө минь

Үлэмжийн чанар

Би зүгээр л сайхан амьдралыг хүсжийна ш д

tsoomo

миний агуа их залхуурлыг 20% бууруулаад өгөөч хаха

АНИРГҮЙ (зочин)

БИ ХЭРЭМИЙГ АВЫ. АВААД ХАЖУУДАА ТАВЬЧУУЛ УЙДАХГҮЙМ ШИГ БАЙГААН. УГ НЬ ИЦМИГ ГУЙДАГ ЮМ БИЛ ҮҮ ГЭСЭН ЧИНЬ ТЭР ПҮРЭВСҮРЭН ШИГ ЮМ БОЛХЫМ ШИГ БАЙНА. ТЭГХЭЭР ХЭРЭМИЙГ Л ЗААВАЛ АВЫ ШҮҮ АВЧ ӨХГҮЙ БОЛ ЧИНЬ ЦАСАН ОХИН ЧИНЬ ..... ХАХА

erika

яаасан гоеийн өвөө өөрөө хүрээд ирсйм уу? наа явкуу гээд байгаа цасан охиноо хая аа... намайг ав ккк

LoveLove

өвөө танийг бэлгэнд авч болох уу тэгүүл хувийн өвлийн өвгөнтэй сайхан байхгүй юу одоо тэрийг одоо энийг гээл гуйжаахад амар / алтан загасны эмгэн шиг юм болцон уу /

Desperado

поорд мустанг ингэдэг машаан авы дөхүү нтр гах гах

Mick

Хахаха чихшиг юун хөөрхөн юм бичцийн хаха татлаа! Тэр хүний наймаа нтр бүр найс байна өө!

United words of Chee***

Энэ дээр хүмүүсийн хүсээд байгааг бүгдийг нь надад ккк аймаар шуналтай насс

Би дуртай хэсэгт холбоосыг минь оруулсанд баярлалаа.

Ono (зочин)

Hye nzuushka nz n bas um zahie aa. chi irehdee nadaa beleg avch ugnu gesen shde teriigee martvaa za. za tegeed martah um boluuu... butsaagaad chinii avah estoi iddeg beleg bhgui shyy. neeren chi yag tsagtaa irehgui bol beleg bhgui...

Burmaa (зочин)

yamar huurhun yumbe irehdee nadaa tahia avchraarai za aaahaha

ha (зочин)

balai yum

secretwish (зочин)

өө тээд Санта өвлийн өвөө 2 чинь нэг хүн юмуу :-/

hehe (зочин)

balai yum bichih yum

Зочин

conirholtoi bailaa

fc (зочин)

хүүүе тэр миний холбоос мөн үүүүүүү? хэхэхэхэхэ миний хүсэл биелчих шиг л боллоо хахахахха гоё бэлэг авлаа даа хэхэхэ

Зочин

За өвөө минь тэр цасан охин чинь л сонин байна даа. заавал дагуулж ирээрэй чичрэх гээд үзийшд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)