Мэргэжил бүхэн сайхан : Кондуктор Гулливер
2009 оны 11-р сарын 17, Нийтэлсэн gulliver“Гулливер ингэж донгосов” блогийн редакци өсвөр үеийн охид, хөвгүүддээ зориулж, мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор “Мэргэжил бүхэн сайхан” цуврал нийтлэлийг толилуулахаар шийдээд байна.Манай редакцид Гулливер гэсэн нэг хүн багтдаг агаад энэ санаачилагыг редакци 100 хувийн саналаар дэмжлээ. Өөрөө шийдсэнийхээ дараа ер нь дэмий ч юм уу гэж жаал бодсоныг эс тооцвол татгалзсан, түтгэлзсэн санал гараагүй нь “Гулливер ингэж донгосов” блогийн хамт олон ямар холч алсын хараатай, ирээдүй, хойчийнхоо төлөө сэтгэл зүрхээ харамгүй зориулдаг хүний хайлан болсон хүмүүс вэ гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж буй юм. Буланг хөтлөхдөө Гулливер тухайн мэргэжлийг эзэмшсэн байсан бол хэрхэн жавхалзах байсан тухай өгүүлэх маягаар бичнэ. За, ингээд багачууд минь хүссэн мэргэжлээ сонгоод сайн сайхан амьдраарай. Ажил л хүнийг голдог болохоос хүн ажлыг голдоггүй юм, намайг хар л даа, дуртай юмаа хийгээд сайхан амьдарч байна гэж манай байрны “архичин Равсал” ах хэлснийг энэ дашрамд өгүүлсү. Энэхүү мэдээллийн аянг НҮБ-ийн Хүүхдийн сан, Монгол улсын Шинжлэх ухаан, боловсролын яам, Хүүхдийн төлөө үндэсний төвтэй хамтран зохион байгуулах гэсэн боловч намайг тоогоогүй шүү, наадуул чинь.
Үүрийн гэгээ орж, автобус баазаас цэв цэнхэр автобус гарч, нийтийн тээврийнхэн их хотын иргэдийг тээвэрлэх ариун хөдөлмөр, аугаа ажилдаа шамдлаа. Шувууд жиргээд л, нар мандаад л, шөнөжин шоудсан хүмүүс такси бариад л, зөөлөн салхи сэвэлзээд л , эрүүлжүүлэхээс нэг нөхөр найзруугаа ярьж, “намайг ирээд аваач” гээд л, нөгөө найз нь “За” гэж хэлснийхээ дараа утсаа залгаад л... Ай, их хотын өглөө гэж...
Зайсан, Дэнжийн мянгын чиглэлд явах нэгэн автобусанд иргэддээ түргэн шуурхай үйлчлэх үүрэгтэй тасалбар хураагч Гулливер тун шийдэмгий нь аргагүй харцтай автобусныхаа цонхоор харан явах нь “Айдаа, хөдөлмөрчин хүний жаргал гэж ийм л сайхан даа” гэж өөрийн эрхгүй дуу алдахуйц.
Гулливер цэнхэр хантааз, бутархай мөнгөөр дүүрэн цүнхтэй байх агаад маск зүүжээ.Иргэдийн өгсөн мөнгийг сайтар тоолж авч буйг нь харахад эх орондоо ямар их хайртай хүн бэ гэж бодогдохуйц. Учир нь түүний хураасан мөнгийг компани нь татвар болгон төлж, иргэдэд зориулах билээ.Гэвч байз, байз. Юу болоод ГУЛЛИВЕР хашгараад эхлэв.
...“Сэгсийсэн ногоон куртиктэй алмас минь. Автобусны мөнгөө өгч чадахгүй юм бол яах гэж суусан , мал вэ чи? Өмсөж зүүснийг нь хардаа. Битүү брэнд. Үнэртэй ус авах мөнгөөрөө автобусанд суугаач ээ чи. Хоосон толгойтой сэгсгэрээ. Чи үнэртэй ус түрхээд түрхээд чамайг хэн тоодог юм. Матар минь.Чи хаашаа юм, ингэж хөл, хөхөө гаргасан юм өмсөж байж, мөнгө олдог юм уу. Тэгж л таарна даа. Муусайн арчаагүй юмнууд. Мөнгөө өгөө, чи. Үгүй бол дараагийн буудал дээр буугаарай, сэгсгэрээ”...
...“Хөөе, авгай минь. 50 төгрөг дутуу байна шдээ. Муу луйварчин авгай минь. Муусайн юмнууд дандаа ингээд хүн луйварданаа, зүгээр. Элсэн нүүртэй аймшгийн авгай минь.Чамаас мөнгө авах гээд ойртоход нялсан гурил чинь пурхийж байна лээ шд, аймшгаа. Юу гэнээ. Би яахав дээ. Амьдрах гэж ядаж яваа эр хүн байна. Ичихээсээ өнгөрсөн.Чи ичээчээ. Ээ, чи аягүй бол улсын байгууллагад ажилладаг даа. Дандаа юм дутаагаад, хумслаад сурчихсан, зүгээр. Чам шиг юмнуудаас болж Монгол улс хөгжихгүй байгаа байхгүй юу. Зориг, Мориг гээд гайгүй хүмүүс нь түрүүлээд явчихдаг. Чам шиг бөглөөсүүд л төрийн албыг сөнөөж байгаа шд. Таминь ээ, хараарай. 50 төгрөгийн луйварчин. Юу гэнээ, хуцаад байгаарай, чи муу. Гай л байна. Чамаас айх юм уу, чи чаддаг юм бол таксидаад яваач, тийм л сүрхий юм бол. Олон юм хуцаад байлгүй 50 төгрөг нэмж өгөөрэй, муу аймшгийн авгай минь”...
...“Юу вэ? Муу барилгачин царайт минь. Сургуулийн үнэмлэхгүй юм бол энэ VISA чинь хүчингүй за. Чам шиг халтайсан новш ямар юмаараа оюутан байдаг юм. Тэр шар торондоо ажлынхаа хувцсыг хийчихсэн явж байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Барилгачин минь.Муусайн оюутны холбооны новшнууд дандаа ингэж оюутан биш хүмүүст VISA өгнөө, зүгээр.Хуучин бол эвлэлийнхэн гээд дандаа хариуцлагатай, шилдэг залуучууд байлаа шд. Одооны оюутны холбооныхон ч дээ, үхсэн баас.Жижиг луйварчид.Айн, юу гэнэ ээ. Ядаж чанга хэлж сур, за.Чи муу намайг яахын.Өрлөгийнхөө туйпуугаар л цохидоггүй юм бол.Энэ VISA –гаа хотын тээвэр дээр очиж аваарай, чи”...
...“Хөөе, муу өвгөнтийн архичин, хөсрий царайлсан хармааны хулгайчаа, чамайг суулгахгүй. Зайл, цаашаа” хэмээн бөгтийсөн хар нөхрийг амбаардаж буулгаад ажлаа үргэлжлүүлэх нь тэр.
За, бас ажлаа хийж явж байснаа үе үе “Хөөе, эфээмээ солиочээ, Жавхлангийн дуу тавь” хэмээн жолооч руугаа орилно. Ийм л яриа, үйлдэл давтагдан өглөөнөөс үдшийн бүрий хүргэнэ.
Юутай ч Гулливер кондукторын ажлын нэг өдрийг уншаад кондуктор болохыг хүсч байгаа залуустаа сануулахад уг мэргэжлийг эзэмшихийн тулд дараах чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай.
1. Маш хурдан, алдаа мадаггүй мөнгө тоолох
2. Мэтгэлцээний онол, арга зүй .Дээрх чадварыг эзэмшсэнээр та өөрийг тань бүдүүлэг, соёлч бусаар дуудсан нэгний эсрэг аргументаа сайн гаргаж, өөрийнхөө зөв гэдэгт зорчигчдыг итгүүлэх учиртай билээ.Мөн ардын дайралцаа үг болон Хип хоп урсгалын нэгэн өвөрмөц хэлбэр болох MC BATTLE –ийн тухай дэлгэрүүлэн судалж, сайн жишээ, баримтуудыг мэддэг байх хэрэгтэй.
3. Баримтуудыг нэгтгэн дүгнэлт хийх чадвар. Хүнийг өмссөн хувцас, барьсан утас, цацсан сүрчиг, нялсан пудрээс нь хараад л шууд нийгмийн гарал, орлого, зарлагыг нь тодорхойлж, юу гэж дуудахаа шийднэ гэдэг дан ганц авьяасаас гадна нөр их ажигч, хичээнгүй зүтгэл шаардах нь дамжиггүй юм.
4. Ерөнхий мэдлэгийн түвшин. Монгол улс яагаад хөгжихгүй байгаагаас эхлээд оюутны холбоо яавал сайн ажиллах боломжтой, төрийн байгууллагуудын алдаа, дутагдал юунд оршдог, хүний сайн нь түрүүлж мөнх бусыг үздэг хорвоогийн жам ёс гээд л эргэн тойрныхоо талаар асар их мэдлэгтэй болж байж гэмээн өмнөх 2 чадвараа жинхэнэ утгаар нь ашиглах боломжтой юм.
За, ингээд амжилт хүсье. Мэргэжил бүхэн сайхан шүү.
Би Монгол улсын кондуктор Гулливер байна, УРАААААААААААААА



27 сэтгэгдэл:
Биеээ үнэлэх ажилы сайханыг нь олоод бичээдхээч би нэг л олж харахгүй байгаан
Olj harah gee l uran buteeliin erel haiguul hiigeed uzne de, ho
ёоо алаа хаясан шууд оюутан байсан үе нүдэнд харагдчлаа кккк. мөн ч олон кандууктарийн нээрвийг барсандаа
ёооо гичнээн их ажлын дундуу орж ирж уншив хаха. улаан хэрүүлэн дунд ороод ирэв үү л гэж бодсон чинь атуусанд дандаа сонсдог үг байх чивээ. цээжилцэн үг байна кк
Ицми : Ажлаа хойш тавин байж уншдаг таньд гүү мөн их баярлаж сууна даа
Энэ хүн ч ажилыг бол умалзуулдаг гар байна дөө Эртүүд хараалгуулж байж буусан юм чи байсан юм байна л даа
тэгвэл контуктар болно гэдэг бол тийм ч амар эд биш байх нээ
Tiim shyy. Yamar ch ajil hiihed chadvar shaarddag gj bga
XOD XOD
өчигдөр гавъат, өнөөдөр кондуктор, маргааш? хэхэ
Их сургуулийн цэвэрлэгчийн ажил хийж үзэхгүй юм уу. бас их л сонирхолтой мэргэжил юм шиг байгаан.
хэхэ... нүдэнд харагддал бичжээ, юу л бол юу хийгээд амьдарчхаар тал талын авъяастайм байна даа... кк
Xaxaxaxa mergejil buxen l saixan shdee. Daraa blogchin gedeg mergejliin tuxai bicheerei za kkkkkkk
Demii yum bichij, tsag ursen erguu yu guu yu ene chin
kkk, ajil deeree gantsaara ineesen chin manaihan nmg yasan genee kkk
kkk... minii heldeg ugiig yagaad bicheeguin be? "Tui mai.. minii arhi uuh chamd yamar hamaatai yum, yooy uvduj bna sh dee.usnees bitgii zulgaagaad bai. zaza gants buudal yavaad buuchii.. Buuhdaa chamaig nohoi ch tooj shaahgui muu haltar avgai"geed l ...
Bubu : Яагаад гэвэл наадах чинь кондукторын бус хүндэт зорчигчдын маань хэлдэг үг байна шүү дээ
yamar soliotoi yum bichdeg xog ve
хэхэхэхэ та одоо ко эгчийн брэнд үгсийг яагаад өөрөөс нь ч асуулгүй дур мэдэн бичиж байгаа юм бэ? энэ чинь хулгайн хэрэг шдээ хэхэхэ
Ааааа тийн бас яагаад хүний дуртай дуу нтрийг тавиад байгаан хэхэхэ надаа тал засаж байгаамуу хэхэхэ
fc : Бичлэгийн өмнөх тайлбарыг уншина уу? эрхэмээ. Аа харин дууны тухайд бол ....
Тэнд чинь когоос зөвшөөрөл авах талаар байхгүй учраас асууж байна лдаа
fc : Яахав дээ, өсвөр залуу үеийнхнийгээ ажил хөдөлмөрт дуртай болгох, мэргэжлээ сонгоход нь туслах буюу өөрөөр хэлбэл сургалтын зорилгоор бичсэн учир ко ах, эгч нар маань ойлгох байхөө
аан тэгээл хэлчихгүй бөрөнхийлөөд байхаар нь ..... хэхэхэхэ
түгүүл дараагын мэрэгжил юу юм бэ?
Ta zahialj boliishd
Түгүүл цэвэрлэгчийн мэргэжлийг сонирхож байна шүү хэхэхэхэ аль эсвэл лекторын талаар байсан ч сонирхолтой шдээ хэхэхэ юу гэж бодож байна?
gulliver bas minii blogt daraa n yu bichigdeh n uu gj huleedeg gesen chin buur setgel hudulchihloo. za gulliver mine goe goe um bichij ineed beleglej bgarai daraagiin mergejil buhen saihniig chin huleej bn shyy... hundetgesen ungulug