Гулливерийн бодол өөрчлөгджээ
2009 оны 11-р сарын 13, Нийтэлсэн gulliverГулливер багадаа дэлхийн хамгийн мундаг эр хүн бол Жан Клауд Вандам, Арнольд Шварцнеггер 2 гэж боддог байлаа.Яагаад гэж үү? Аймаар лаг зодолддог, зөндөө гоё гоё буутай, зэвүүн зэвүүн хувцастай, дайснууд зөндөө олон буудаад байхад үхдэггүй, тэгээд ер нь байгаа нь нэг л харгиа, какар гарууд болохоор тэр л дээ.Арай том болоод хип хопчид л хамгийн лаг эр хүн юм байна гэж бодох болсон.Шууд хамаагүй хараал энэ тэр хэлдэг, гоё үглэдэг, охидууд үхдэг, мангар өргөн өмдтэй, тасархай пүүзтэй болохоор нь л...
Бас Гулливер дандаа рестораны хоол идэж амьдардаг бол гоё оо гэж боддог байлаа. Манайх ах, дүү олуулаа л даа. Тийм болохоор гоё юм авахаараа дандаа хувааж иднэ. Тэрэнд нь би баахан дургүй.Тийм ч болохоор том болоод их мөнгөтэй болж, ганцаараа амьдарна, тэгээд дандаа ресторанд хоол идэж байна гэж мөрөөддөг байсан хэрэг л дээ.Мангар том пицца, тахиа, гахайны элдэв гоё хоол, стейк идэх юмсан гээд л шүлсээ залгиад мөрөөдөөд байдаг байсан юм.
Гулливер хөөрхөн, гоё биетэй, брэндийн хувцас өмсдөг загвар өмсөгч охинтой л заавал найзлана гэж өөртөө тангараг тавьсан байлаа.Багаасаа л цэцэрлэгийнхээ хамгийн хөөрхөн охинд л дурладаг байсан юм.Чадвал Бритни Спирс, Кристина Акултера өшөө хэн хэн ч билээ, тэд нартай ч суусан болно шд гэж хүртэл бодно, цаадах чинь. “Эр хүний дотор дарьганга хийцийн мөнгөн тоногтой эмээл, хазаартай Араб угшлийн морь багтана” гэгчээр...
Бас Монголоо шүүмжлэх их дуртай байлаа.Авлигийн индекс өндөр, утаатай, дэд бүтэц хөгжөөгүй, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бага, дээд айлаас дандаа ус алддаг, хүмүүс нь баргар энэ тэр гээд л таалагдахгүй юм гарна шд. Та нар ч мэдэж л байгаа даг.Тэгээд гоё барилга байшинтай, инээдэг иргэдтэй, цэвэрхэн гадаадад үргэлж амьдардаггүй юмаа гэхэд ядаж сурахыг маш их хүснэ. Нэг үгэндээ гадаадад ганцаараа амьдарч, ресторанаар хооллож, Ван дамм шиг царайлаг охидтой наргих нь мөрөөдөл байсан юм даг уу даа.
Гэхдээ... Яг одоо тэр гадаадынх нь нэг үнэтэй ресторанд хоол идэнгээ, гадаад охинтой болзчихоод өрөөндөө орж ирсэн би нэг л зүйлийг мэдэрч байна.Алдаа, оноо аль алиныг нь өөртөө багтаасан ч дүн, нуруутай зөв амьдарч, мөнх бусын орчилд хэдийн одсон аав шигээ жирийн сайхан эрийг жинхэнэ эр хүн гэж бодож байна. Гал тогоондоо банштай цай хийчихээд ээждээ өрөмтэй хамт өгч, зурагт харж суухаас илүү тухтай хооллолт, хоол гэж үгүйг, ханиад хүрээд арчаагаа алдаж явахад минь санаа тавьж халуун сүү өгч байсан сайхан сэтгэлтэй ангийн маань анд шар охин шиг эгэл Монгол бүсгүйчүүд л ертөнцийн хамгийн сайхан эмэгтэй байдаг гэдгийг, утаатай Улаанбаатарт л уужуухан амьсгаа авч, чин сэтгэлээсээ амар амгалан амьдрахаа мэдэрч байна. Би санасан учраас л ингэж бодож ч байж болох юм. Эсвэл аз жаргал гэдэг чинь ердөө л ийм энгийн зүйл байдаг юм болов уу?



12 сэтгэгдэл:
үнэн шүү үнэн.
манай Гулливер их томоожоод байнауу даа. хэхэ. нэг л их ухаарал хайрласан бичлэг бичдэг болсон байх чинь. анх уншжийсан Гулливер мөн үү. эргэж нэг хары байз кк.
гоё бичжээ. үнэндээ аз жаргал тэр энгийн зүйлд л оршдог юм байна лээ гээл амьдрал үзсийм шиг аваа хаяул арай үнэмшилгүй юм болдым болуу гээссс ккк
Ван дамм шиг царайлаг охидтой наргих гэнэ үү хихи
Хүн аз жаргалыг зорилгоо болгосон үеэсээ эхэлж зовлонд унадаг юм гэсэн. Аз жаргал гэж үргэлж хажууд чинь байх маш эгэл энгийн зүйлс байдаг. Гол нь үүнийгээ мэдэрч чаддаг бйах нь чухал гэжугаа. Сайхан бичлэг болжээ.
ITSME : Удахгүй балай балай юмаа бичнээ
Хүн үргэлж байхгүй зүйлээ л хүсдэг, түүнтэй болчихвол аз жаргалтай золгоно гэж боддог гэжага. Одоо тэгээд нэгэнд нь хүрэхээр нөгөөг нь үгүйлээд хэцүү юмаа, нэг мөсөн гэгээрэлд хүрээд элдэв жаргал хөөцөлдөхөө больчих юмсан.
хүн жаргалаа хажуудаа байхад нь мэдэрдэггүй холдоод явах үед нь мэдэрч түүнийгээ санаж үгүйлдэг юм
Tiim ch bj boloh yum
энэ бүх эгэл жирийн аз жаргал чинь чамайг хүлээж байгаа... эх орондоо ирхэд чинь... :-)
minii nz argagui l eh ornoo sanaj dee, ingehed angiin ter shar ohin chin hen bilee? bi chamd suu butsalgaj uguud bailu ugui bilu heheh... zaza naadsiima
Нээрээ л ийм энгийн жижиг зүйлээс эхлэдэг байх даа.
bi bur uhaan suuchlaa. ed nar chin bugd yu bolchoo ve kkk