Барби танаа шаардах бичиг


Бид хэдийгээр таны энэ үйлдлийг хангалттай тэвчиж, хүлээцтэй хандаж ирсэн ч өнөөдөр энэ захиаг бичихээс өөр аргагүйд хүрлээ.Ард түмний бухимдал дээд цэгтээ хүрсэн нь энэ буй за. Мөнх хөх тэнгэр язгууртай  Бөртэ Чоно Гуа маралын удамт Эзэн Чингисийн үр эрхэм  таны мэргэн ухаанд бид төдийгөөс өдий хүртэл итгэн найдаж ирсэн гэдгээ энд юуны өмнө дурьдья.
Гэвч таны хийсэн энэ болчимгүй үйлдэл олон сөрөг үр дагавар хойноосоо дагуулж буй учир энэ шаардах бичгийг бичсэн болно. Энэ түнэр харанхуйг бид зүгээр зүхээд суугаад байж чадсангүй, ганц ч гэсэн лаа асааж буй минь энэ ээ.
Та дур мэдэн блогоо хааснаас болж Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний дараах хохирлууд учраад байна.
1-т, Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд таны бичдэг хүний сэтгэлийн нарийн чавхдсыг аажуухан хөндөж, зүрхийг нь зөөлхөн гижигддэг  гэгээлэг бичлэгүүд  уншигдахгүй болсноор блогчид нойр, хоолондоо муудан, ханиад томуу ихсэх, улмаар стресст орох, сэтгэл санааны гүн хямралд зэрэг шинж илэрч эхэлсэн тухай Улсын байнгын онцгой комисс илтгэлдээ дурьджээ.
2-т, Мөн таны сексийн тухай бичлэгүүд уншигдахгүй байгаагаас  эх орны нөхөн үржихүйн сургалтын салбарт доголдол гарч,  энэ нь улмаар Монгол улсын удмын санд хүртэл нөлөөлж болзошгүй байна.
3-т,Мөн ерөөс энэ блог ажиллахгүй байгаа нь  блогчин болон сэтгэгдэлчин нийт уншигч олны урам зоригийг мохоож, энэ нь цаашилбал Монгол улсын ашигт малтмалын салбарт ил тод, хариуцлагатай байдал буй болох, эдийн засгийн хямралаас гарах, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг ихэсгэх, дээд боловсролын сургалтыг чанаржуулах, банкны системийг тогтворжуулах, гэр бүлийн харилцааг бат бөх болгох, хүмүүнлэг иргэний нийгмийг төлөвшүүлэх зэрэг үйлст сөрөг нөлөө үзүүлж байна.
Иймээс эрхэм Барби таныг нэн даруй блогоо нээхийг Монголын нийт ард түмний өмнөөс шаардав. Хэрвээ бидний шаардлаганд хариу өгөхгүй байх аваас тэмцлийн хурц хэлбэр сонгоно гэдгээ уламжлья.
                                            Эрүүл блог-Иргэний хөдөлгөөн, Шударга блогчдын фронт, Монголын блогчдын чөлөөт холбоо, Үндэсний блог хөдөлгөөн, Уламжлалын нэгдсэн блог нам, Үндэсний шинэ блог намын үүсгэн байгуулагч, тэргүүн, дарга, Ерөнхийлөгч, эзэн хаан, фюрер Гулливер

33 сэтгэгдэл:

null
МЭС

ахахахах одоо нээхээс яахав

Энэрэл (зочин)

хаха зөөз Барби эгч блогоо хаацымуу

Ицми

шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...

Света

Гавъяат блогчин Гулливер. Цол гуншингаа тартаад байна айн.

Үлэмжийн чанар

шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...

tsoomo

аая яачаад байгаан хүмүүс блог оо хааж олны анхаарлыг татдаг болоо юу айн хэхэ

Анчин (зочин)

...ШААРДАЖ БАЙНА...
Ажлыг чинь мэднэ захиралд чинь албан бичиг явуулна шүү.
Манай эрхэм хүндэт блогчин БАРБЕ анайд блог хөтлөх цалинтай цаг гаргаж бидний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү гээд.
Анай гэдгээ гоя заваан умших юм шүү за

gulliver (зочин)

Bidnii nuhud barbie giin blognii gadaa ger barij suult ch zarlaj magadgui shoo

Доктор

шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...

erika

би бас өчүүхэн ч гэсэн өөрийн дуу хоолойг нэмэрлэя аа...

barbie

хэхэх намайг битий ингэж онигоонд оруулааш дээ Гулливерээ. Ичээд хөлс мөлс гарчлаа бүүр. Би удкуу ирнээ гээд бичсэн байгаа уул нь. Чимээгүй жоохон явжийгаад ирий л гэсэн шдээ.

gulliver (зочин)

Ugui ee, hurdan iree, hurdan iree. jIch- huluuruu gazar devslev

Анчин (зочин)

яваад иртэл чинь би хаалаа шүү.
/гэвэл хуц хаана л биз гэнэ дээ хахаха/

Bolduush

Шаардаж байна... шаардаж байнй... Хэрэв барбигийн блогийг уншихгүй бол энэ хорвоод амьд яваад яахав, танай байрны гадаа зулын гол болно шүү...

Stormy

Бүгдээрээ жагсаал хийе. Олноороо зулын гол болъё.

Ицми

хахахах Сторми мангарааа зулын гол болоод байхдаа яахуу дээ хаха

Оранж

Зулын гол уу??? хахаха. Би бас ингэж сенсааци тарьж үзэхиймсан. Даанч чадкү байх даа :((

БОРОО

Блогчин Барби олон олон хүний сурч боловсрох, соён гэгээрэх эрхийг зөрчиж блогоо хаасан байна. Иймээс энэхүү хууль бус, хүний эрхийг зөрчсөн үйлдэлээ даруй таслан зогсоохыг сануулахын ялдамд бид бүгдээс хүлцэл өчиж нэг нэг пиаваар дайлж өрөө цайруулах боломж байгааг сануулах нь илүүц бизээ.

БОРОО

Эс бөгөөс зулын гол болох, согтуу өлсгөлөн зарлах, жагсаал цуглаан хийх гэх мэт тэмцэлийн хурц хэлбэрийг сонгохыг хатуу анхааруулж байна.

Zoya

та нартаа дэмжлэг үзүүлээд нэээх сайхан ая барья хахах дэмжжээнээ гэж

Ицми

хахаххаха би согтуу өлсгөлөн зарлы Бороо

tsoomo

Давка:болышдээ чи хаагаад үздээ би нээ гэсэн бичлэг оруулы хаха тэгээл чамайг майр олон хүн анхаарышд айн

Энэрэл (зочин)

сэм сэм нээгд нтр хахахахаха

barbie

Ёоо энэ бичлэгийн ард хэн байсаныг сая л мэдлээ. Бороо таанууд нийлж хүнийг эркээтлээд тэгээд пиав авхуулдын байна шд. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг.

Stormy

Блогоо нэн даруй нээхгүй бол бид тэмцлийн дараа дараагийн арга хэмжээг авах болно. Мөн тэмцлийн илүү хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна. Мөн Бороогийн дэвшүүлсэн саналд нэн даруй албан хариуг өгөхгүй бол асуудлыг хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр цацах болно оо.

Sunbeauty (зочин)

өө ийм юм болжоомуу. би блогоо бас түр зуур амраая гэж боджийсон чинь...хаачуул сенсаац тарих гэж нтр гэдэг болсийн бн л да.

chimgee (зочин)

ineetei yumaa buur hoorchoh boltoi yumaadaa

Зочин

шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна...шаардаж байна... шаардаж байна... ШААРДАЖ БАЙНА НЭЭХГҮЙ БОЛ ЗУЛЫН ГОЛ БОЛОХ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ, ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖИХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСТЭЙ НЭГДЭЦГЭЭЕ

Янзагахан

ЭНЭ ДЭЭРХИ БИЙ БАЙЛАА. БАРБИГААС БОЛЖ УХААН САНАА ОРОН ГАРАН БОЛООД БИЕ МУУДААД СЭТГЭЛ САНАА ТАВГҮЙ Л БАЙНА ШҮҮ. НЭЭ НЭЭ НЭЭ НӨГӨӨ ЮУГАА НЭЭЕ НЭЭЕ

gashuun (зочин)

блогоо хаадаг моод гарсан юм уу

United words of Chee***

Туйлширал 2009 болоод байгаамуу.

kkk

xod xod nad metiig xaachuul anzaarax xvn bku dee kk.

buramaa (зочин)

aan ingej hunuust anzaaragdag yum bna sh dee kkkk nee nee odoo nileed hun anzaarchlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)