Ёстой үхэж байсан ч цоглогоороо дуусна

  Өнөөдөр гадаа их бүрхэг байна.Монголоос хүн ярилгүй удлаа. Монгол руу ярих карт авах мөнгө алга. Алан хядагчид Ойрхи Дорнодод одоог хүртэл байсаар л байна.Энэтхэгт кастын ялгаа оршсоор л байна. Сая өгсөн шалгалтандаа олигтой дүн аваагүй нь тодорхой боллоо.Урнаа намайг тоохгүй, юм ярихгүй, мессеж бичихээр хариу бичихгүй гурав хонолоо.Миний өмнөх бичлэгэнд есхөн хүн коммент бичиж.Энд их хүйтэн байна, даарч байна. Сайхан цуйван идмээр санагдаад арав хоног хоносон ч хийх ямар ч боломж алга.”Оюу толгойн гэрээ” олигтой юм болоогүй тухай “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс эхлээд Гамп хүртэл яриад байна. Хавтсыг нь харахад л аягүй нимгэхэн сүргүй байсан энэ тэр гээд...Төвд, Уйгарь хоёр Хятадын район хэвээр байна.Дэлхийн санхүүгийн хямрал яг дуусах арай болоогүй юм байна. Ядаж байхад Ким Чин Ерийн бие муу, үхсэн амьд нь мэдэгдэхээ байлаа. Яахаас ч буцахгүй залуус блог ажиллахгүй байна.Билл Клинтон гэж муу ландрам чинь Борисын тухай элдэв юм дэлхийгээр нэг ярьчихаж. Гэхдээ та нар намайг гуниглаад, гутраад эхэлсэн гэж байна уу?

No шүү дээ.

Дүнгээ засахын төлөө хичээлээ сайн хийнэ, маргааш сайхан нартай өдөр болно,Ойрхи Дорнодод Энхийг сахиулагчид очиж байгаа,Урнаа надтай үерхэнэ, Оюу толгой ашгаа өгнө, Ким Чин Ер зүгээр болно, за үхсэн ч хүүхэд нь орыг нь залгана, Энэтхэгийн нийгэм дундчуудаар дүүрнэ.Яахаас ч буцахгүй залуус удахгүй нээгдэн гэдэгт би огт эргэлзэхгүй байна.Тийм ч болохоор гараа хармаандаа хийчихээд “Гэрэлт ирээдүй намайг дуудна аа” гээд Амгаа шиг хоолойгоо шахаад л инээгээд сууж байна. Ёстой үхэж байсан ч цоглогоороо дууснаа.

12 сэтгэгдэл:

null
Света

Гүй нээрээ үхжээсэн ч цоглогоороо... Амьдрал сайхөөн. Амьдрах бөөөөр сайхан.

Арслантай авдар

Уранаа дулаак уур хүргээд байна гэнээ.Муу цусын бөөрий нь авхым хуна.Хүн хилээ хамгаалах гэж ядаж байхад тэр одоо юу вээээээ

МЭС

Үхтлээ цоглог байна үхсэний дараа ч цоглог сүнс байна. Дахин төрүүл цоглог байна.

Цогтой үгээ бичсэн Цоглог МЭС ккк

ono (зочин)

hahah. ovoo doo iim tsoglog zaluu bgad bayartai bn shyy. uneheer uhsen ch tsoglogooroo duusna shyy za

Гана

hehe goy uudrug ym aaa....

Танхил

уншиж байхад нээх сонин амьсгаадав. юу вэ. өөрийгөө түй ч ойлгосонгүй хэхэ

Турьхан (зочин)

хэ хэ хэ энүүгээр л нэг цоглог хүмүүс байх шив дээ. тэгвэл би ч юугаар дутах вэ дээ цоглог байна шүү хө

Заяц

ээдээ энн чинь шүүдээ хө болдог юм болдогоороо болнооо золиг гэж чамайг дуурайгаад намирчнаа хө Цоглог шд гэж

fc

Хамтдаа цоглог байх уу? овоо над шиг бодолтой хүн бас байдын байжээ ашгү ашгү кккк цоглог эхлээл цоглогоороо дууснааааа хахахахах

Ицми

ёооо... чиний блогийг уншкээд урждар, түрүүчийн долоо хоногт хэзээ ч билээ. хайгаад олку. энэ балай линк чинь юу ч билээ гээд бодоод олку. тээл хаясан чинь сая нэг блогийн хажуу талаас олж авлаашд валарсын зүгээр

Анчин (зочин)

Цоглог дээрээ тавиад л төрсөн
Цоглог дээрээ тавиад л амьдарч байна
Цоглог дээрээ тавиад л үхнэ
За тэгээд уйтгар гуниг бүхэнд амжихгүй шүү л гэж хэлий даа

Света

Анчингийн амжкү шөө гэдэг үгийг ажил дээрээ хит болгожийгоошдээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)