Коммунист Гулливерийн монолог


 Нөхөд сайн уу?
Хүн төрөлхтний түүхэнд ихээхэн хор хөнөөл, гай гамшиг  дагуулсан нийгмийн харилцааны хоёр гол үзэл баримтлалын нэг болох коммуннизмын тухай товчхон ч атугай бодит ойлголт өгөх зорилгоор энэхүү бичлэгийг бичсэн болно.Өөрөөр хэлбэл 1986 ба түүнээс хойш төрсөн залуустаа голлон зориулав.Мэддэгүүд нь яахав дээ, дурсахгүй юу? Уг нь энэхүү бичлэгийг 18 –аас дээш насны хүмүүст зориулав гэсэн юмтай хийчихвэл үнэн жаатай болно гэж бодоод ноцолдсон ч мэдээллийн технологийн суурь мэдлэг арай хүрсэнгүй. Уучлаарай.


Нөхдөө. Өнөөдөр их сайхан өглөө байлаа. Энэ бол яах аргагүй аугаа Маркс, суут Ленины сургаалийг тангаргаа болгосон бүхнийг чадагч манай ачит нам, гэгээн засгийн минь бүтээлч  дайчин үйл ажиллагаа, мэргэн оноч бодлоготой шууд холбоотой билээ. Өөрөөр хэлбэл манай нийгмийн манлай жолоодогч Коммуннист намын 17-р их хурал дээр намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, улсын хошой хөдөлмөрийн баатар, улсын хошой баатар, Ленины одонт, социалист интернационализмийн залуу бүргэд нөхөр ИЦМИ : “нам анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө 200 хувь давуулан биелүүлэхийн сацуу өглөө бүхний ургах нарнаар аз жаргал, бүтээлч туурвил гэрэлтэх ирээдүйг  социалист хөдөлмөрчиддөө бэлэглэнэ”хэмээн дурьдсан нь бүтээлч үйлс болж амьдралд хэрэгжиж буйн шууд илрэл гэж би үзэж байна.


Нөхдөө. Өнөө өглөө гэрт идэх юм байхгүй байсан тул би жаахан өлслөө. Гэхдээ энэ бол эвлэлийн гал улаан батлах өвөртөлсөн коммунист сэхээтэн миний хувьд огт хүндрэлгүйгээр үл барам улсын анхдугаар таван жилийн  талх, ёотонгийн төлөвлөгөөг биелүүлэхэд харин ч ач тустай хэрэг гэж үзэж буйгаа дурьдья.Магадгүй би хэмнэсэн талх, ёотонгоороо  хүртэл коммунизмийн материал, техник баазыг бий  болгоход хувь нэмрээ болж буй нь миний багадаа “Пионерийн үнэн” сонины “Баатрын туршлага” булангийн идэвхтэн сурвалжлагч байсантай минь холбоотой биз ээ.


Нөхдөө.Миний дурласан Урнаа намайг огт тоохгүйгээр үл барам дээд айлын Баавгайтай үерхээд даруй нэг сар өнгөрлөө. Тэр ч бүү хэл 7 хоногийн өмнө Зөвлөлтийн мэргэжилтэнтэй 2 талх, 1 хуйцаатай идэж, улаан ус ууж, цуг хоносон гэдгийг нь  хэсэг нөхөд маань илчлэн шүүмжиллээ.Гэвч Гулливер би өмчийг зөвхөн дундынх, нийгмийнх л байх ёстой гэж үздэг социалист хөдөлмөрчний хувьд дурласан Урнаагаа Баавгайгаас харамлаагүй шиг Баавгай ч Урнааг ган бат ах дүүгийн найрамдалтай ачит Зөвлөлтийн мэргэжилтнээс харамлах ёсгүй гэж үзэж байна. Харин ч харамласан байх аваас би түүний энэ  хөрөнгөтний үзэл суртлаас улбаатай  зан харьцааны доголдол, шүүмжлийн тухай захидлыг үйлдвэрийн намын үүрт бичиж өгөх байсан билээ.Түүгээр ч үл барам нийгмийн өмч лугаа бусдаас юугаа ч үл харамласан Урнаагийн урам зоригийг бахархан хүндэтгэж, хайрлах хүсэл минь улам их оргилж байнаа.


Нөхдөө. Харгис бурангуй, даран мөлжигч, улам бүр уруудан доройтож буй капитилист  ертөнцийн төв болох Америкийн Мартин Лютер гэгч нөхөр “ Надад мөрөөдөл бий” хэмээн өгүүлсэн байдгийг бид мэднэ. Би  харин өөрийнхөө гал цогтой коммунист  мөрөөдлийг сөргүүлэн тавьж,  та бүхэндээ эцэст нь дуулгая гэж бодлоо.


Нөхдөө.Эвлэлийн гишүүн Гулливер би ачит нам, гэгээн засгийнхаа буянаар олдсон энэхэн насаа социалист хөдөлмөрт бүрнээ зориулж, намын хувьсгалын машины хэзээ ч үл зэврэх эрэг шураг нь байж, их удирдагчид амь амьдралаа өгсөн “нэргүй баатар” болохыг хүснэ.
Даян дэлхийд коммунизм мандтугай. Орон бүхний пролетариуд нэгдэгтүн. УРААААААААААААААА

16 сэтгэгдэл:

null
МЭС

Хахаххахаха алаа хаясан байшдэээ Гавъятааа. Ураа урааа ураааааааааааааааа..................

tsoomo

Сайнуу гавъяатаа

Света

Чи бичих гэж үзүүлж өхиймаа. Ура ура ура. МЭС-ээс чангаар гашгирав.

gulliver (зочин)

Hi. all.Hunii nutagt bga oyutan bolhoor gicheel ehtei jaahan udchlaa. Ug ni zav l garval bichdiin. Say geseg ohin ergyyleed yavsiimaa, Tegeed ugaasaa ch namaig tooh ch ugui yum bn.he he. Blog mini l naddaa unench yum daa

ono (зочин)

nza guuhen muuhen erguuleed yah ve ho. zorilgoo bieluuleed l yav za. ter n gaviyat shy dee. ingeed udaad bval uguhgui ch um biluu. tiimees ter ene ter sertendeed yvahgui bai heheh

United words of Chee***

Сайнуу гавъяатаа? Маргааш донгодуулнаа яанаа ккк.

Үлэмжийн чанар

Нөхөдөө

дурлагч

Гавьяат, нэргүй баатар арай хэтэрхий их юм хүсээд байгаам биш үү, Гулливерээ? Тэгээд яасан ч уужим сэтгэлтэй юм бэ дээ. Хүүхнээ дундын болгож хуваалцаад. Кккк

Хичээнгүй

Энэ нөхөрт нэг цол гуншин бодож олохоос доо

Ицми

хахахах ямрымны яасан ийсэн залуу бүргэд гэнүү хахахахах чи нээрээ алаа хаячхымаа бичих гэж.

AntiDotE

Кэкэ, дундын өмч ёстой хоншоортой загнасан байшд.

mishk (зочин)

^_^ чиний блогийн синсаци болгон урнаа урнаа урнаа байх болтой..

hehe (зочин)

tataj unalaa, bayrlalaa

fc (зочин)

Нөхдөө энэ гавъяатыг магтсугай хэхэхэхэ хөөрхөн бичих юмаа энэ блог надаа таалагдаж байна шүү хэхэхэ

margad (зочин)

hehe

altaixangai (зочин)

коммунизм буюу эв хамт ёсны нийгэм гэдэг нь уг нь хамгийн хүнлэг, шударга тунхаглалтай үзэл баримтлал л даа. харин түүнийг хэрэгжүүлэх зохистой арга механизм хүний эволюцийн өнөөгийн төвшинд алга гээд хэлчихэд буруутахгүй байх. бидний өнгөрсөн түүхээс мэддэг коммунизм маань үнэндээ тэр цэвэр сонгодог коммунизм маань биш шүү дээ. бүх юм хүнээс шалтгаална гэдэг байх аа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)