Бага насаа хайрлаж явдаг шүү, Гулливер нь

Хөөрхий миний бие “Жаргалан” хотхон юм уу, 40 мянгатад төрж, өсөөгүй, 23-р дунд сургуульд сурч байгаагүй, Америкт High school, College төгсөөгүй төдийгүй ер нь 18 нас хүрсэн төрсөн өдрөөр аав, ээж нь шууд автомашин өгдөг айлын хүүхэд биш л дээ.

Тэгэхдээ яахав ээ, 3-н өрөө байрандаа ах нартаа зодуулж, эгчдээ загнуулж, бүтэн сар талхны хариулт энэ тэрээс шамшигдуулж цуглуулсан мөнгөөрөө авсан “Snickers “-ээ дүүгээсээ нууж хөшигнийхөө араар орж идээд л , өөрийн гэсэн “Sega”-тай болчихвол гоё оо, үхтлээ “Mortal” тоглоно доо гэж мөрөөдөөд л , Солонгост байдаг хамаатны ах унадаг дугуй явуулчихаар нь “Ингээд миний амьдралын мөрөөдөл биелчихлээ гэж үү?, одоо ч 6а-ийн Оюунаа надтай шууд үерхэнэ дээ” гэж хагартлаа баярлаад л дурсамж дүүрэн хүүхэд насаа сайхан өнгөрөөсөнсөн.

Бас эд материаллаг утгаараа бол нэгэндээ өгөөд байх сэтэрхий тэвнэ ч байхгүй ч юугаар ч үл хэмжиж болох нөхөрлөлийг бэлэглэсэн найз нөхдөө үргэлж санаж явдаг аа. 5-р ангидаа шинэ ангид ороод нэг бандитай муудалдаж билээ. Сургуулийн ард гараад чадахгүй юм байж зодолдож, дийлдчихээд “Энэ муу бандиас заавал өшөөгөө авна. Хэзээ ч өршөөхгүй” гэж өөртөө тангараглаж байлаа. Хэ хэ, тэр “мөнхийн өстөн” маань одоо миний хамгийн сайн найз. Муу балай минь уншиж байвал “Юу байна? Ажил төрөл сайн уу? Хэр “ном уншиж” байна? Өвөл Монголд очиж байгаад балай авна аа” гэж албан ёсоор мэдэгдье дээ. Хорооллынхоо дунд сургуульд үеийнхээ найз нартай баавгайн чих тоглож, бас болоогүй пиав ууж 8-р ангийн математикийн томьёогоо ч ойлгохгүй мөртлөө “Ер нь амьдрал бол, тэ” энэ тэр гэж явсан мөчүүдийн зарим нэг санагдаж буй дурсамжууд...

Зах дээрээс “FUBU” гэсэн бичигтэй лайтай өргөн өмд авч, ахынхаа чахардаг хуучин ориг пүүзтэй хослуулж өмсчихөөд хажуу ангийнхаа охидын өмнүүр үнэн “какар” алхдаг байж билээ. Дараа нь багш ээжийг дуудаад “ Сургуулиас цагаан цамц, брюк л өмс гээд байхад энэ тэнэг Гулливер гэж нэг юм ерөөсөө ойлгохгүй юм” энэ тэр гээд бөөн юм болсон л доо. Гэхдээ хажуу ангийн охидуудад л баавартай харагдаж байвал ээжийн үглэх, пүүз хулгайлж өмссөн гэж ахын зодох, ангийнхны өмнө тааран өмдтэй хоосон толгойт гэж багшийн доромжлох юу юм бэ? эцсийн эцэст. Тийм биз дээ, айн.

 8-р ангид ороод дээд ангийнхаа охинд дурлав. Энэ дурлал хэрвээ бүтэхгүй бол би хойшид амьдрах ямар ч хэрэггүй гэсэн огцом шийдвэр гаргаад, түүндээ зориулж, цагаан сараар хамаатны өгсөн хужаа тэмдэглэлийн дэвтрээр дүүрэн шүлэг бичиж, зураг зурж билээ.Нэг өдөр манай ангийн нэг “шар юм” тэмдэглэлийн дэвтэр хулгайлж аваад уншчихав. Улмаар ердөө 80 -хан минутын дараа тэмдэглэлийн дэвтэр зориулагдсан эзэндээ хэдүйн хүрсэн байлаа. Банталтын туйлыг тэгэхэд л мэдэрсэн сэн. Тараад явж байтал нөгөөх маань ангийнхаа охидуудтай явж байлаа. “Хөөе, Шекспирээ. Чи шүү. Чиний дараа би шүү. Үдшийн гэгээ тасарч, үзэсгэлэнт чамайгаа санаад... хи, хи” гэж хашгиралдаж эхлэв. Би шууд гэрлүүгээ гүйлээ. Орондоо ороод “Хүн дурлаад хамаг сайхан сэтгэлээ зориулж байхад намайг шоолж байдаг. Чамд ер нь дурлахаа болилоо.Ер нь ч тэгээд чи тийм сайхан охин биш ш дээ. Гэр лүү залгаад байдаг 7в-гийн Мандухайтай үерхэнээ. Тэгээд ч Мандухай ч нохойтой” энэ тэр гээд яах аргагүй реформын шинжтэй бодол ээдүүлэн хэвтлээ. Маргаашнаас эхлээд яагаад ч юм бэ өмнө нь хайгаад байдаг байсан хайрттайгаа байнга таарах боллоо. Би ч буруу харан, түргэн түргэн алхаж одно. Дэвтэр алдагдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа болов уу? Хаалганы хонх дуугарлаа. Гараа куртикнийхээ халаасанд хийгээд нэг кетнийхээ хоншоороор орцны шал үрэн зогсох тэр минь “ Чамайг шоолж инээсэнд уучлаарай. Би чиний тэмдэглэлийг уншаад маш их баярласан.Ямар гоё санагдсан гээч. Чи ч гэсэн надад таалагддаг. Завтай бол гарч цэцэрлэг орох уу” гэж билээ.

Ай, бага нас минь... Миний бага нас хэдийгээр таван онцын эзэн пионер шиг юм уу, УИХ-д нэр дэвшиж буй хүн шиг цэвэр цэмцгэр биш замнал, түүхтэй ч чамайг дурсаж, сэтгэлдээ дуулж явдаг шүү. “Бага насаа би хайрлаж явна аа” гэдэг дуунд ч дуртай. Гэхдээ тэр тэнэг АНУ-гийн шалдан шахуу дуулсан хувилбарт бол дургүй. Ний нуугүй хэлэхэд оюуны чадвараас нь үл хамааран нимгэн нойтон хувцастай , гайгүй бие хаатай хүүхнүүдэд би үнэн дуртай л даа. Тиймэрхүү клип, постер, wallpaper ч олон байгаасай гэж боддог. Гэхдээ миний, чиний , бидний дурсамжийг сэргээдэг тэр л сайхан дууны клипэн дээр бол арай дэмий байхаа.

28 сэтгэгдэл:

null
МЭС

Дурсамж дурдатгалаас үзвэл миний хярааны нас намбатай хүн болох нь илт. Ихээ инээж гэгэлзэж уншлаа. Аргагүй багын явдал нүднээ бууж...
Сайхан бичсэн байна.

Ану гэхдээ гоё гөхтэй ккк

gulliver (зочин)

МЭС: АНУ гийн хөх нь бол надад ч гэсэн таалагддаг

Үлэмжийн чанар

Гоёо бичсэн байна шүү

Оолалалааа (зочин)

Хуцсан хулгайчын хамартай нь ярьж хүүхдийн тэвэг дээрэмдэж араа дагуулаад ирвэл ах дүүстэй нь хөмөрдөг байлаа гэж Оолалалаааа сайхаан сайхан үүхэд нас сайхан дурсамж шүү

gulliver (зочин)

Оолалалааа : Таньдаг хүн үү? гүй юу? Тээвгээ дээрэмдүүлж, араа дагуулж далдагнаж, ах дүүстэйгээ хөмрүүлж, хуцдаг хулгайч нь мэтийн гарууд л байсан байх даа,хэ хэ. Тийм ээ, сайхан байж дээ

КОШЕЙК

Ерээд оны эхэн дунд үеийн хүүхэд насны дурсамжуудыг HDD-аас суга татдаш бай ш дээ. Баярлалаа Гулливер

BINGO (зочин)

G.A.-d... Zugeer bolson bna. Yahav hunii hiisniig muulah bas huuhed hiih 2 hamgiin amar ajil tul ehniinhiig ni hiigeedehey (2dahiig ni ugaasaa aimaar hiij bga kkk). Jishee bol boljiinaa gehdee jaahan daatstai bval... Jishee ni deed angiin ter ohiniig anh yamar nudeer hardag bsan tuhai bsan bol. Nuguu todotgol gedeg yum chini shy de. Za tegeed ter ueiin reformoor jisheeleh ch yum uu ter ueiin reformiig ish tataj uuriin reformtoi haritsuulsan bol tuhain tsag ueiig bas ch gaigui todorhoilj unshigchid iluu oir bolgosnoor tuhain tsag ueiin orching medruuleh bsan bh l da... BAS ENE BLOGIINHOO UNGIIG USEGNEESEE ONDOO BOLGOCHOOCH KKKKKK

gulliver (зочин)

BINGO :BINGO ah niigmiin bolood ediin zasgiin mash ih systemtei medleg shaardsan yum yarij, asuujee. BI hariulyaaa. Gehdee Zarim ug hellegiig ni oilgosongui, Tailbar toli ntrees harj bgad l oilgoy doo,
Urgudul gomdliig huleen avsan
Guliiver. G.A bish

BINGO (зочин)

G.A. gej bolohgui yum uu ARMANI ch gej bga yum shig goe l bna shd kkkk

BINGO (зочин)

XA XA XA Gar utas taalagdsan shy kkkkk

BINGO (зочин)

XA XA XA Gar utas taalagdsan shy kkkkk

Турьхан (зочин)

Хөөрхөн хөөрхөн юм бичээд байх юмаа. хүүхэд байх мөн ч сайхан даа гээд дуу цаад караокед чинь байнаа байна

Зочин

3310 aa aldsan geed bciheedaisan chin yu vee mgld ochij bgaad budaa bgonoo gene uu yu vee hehehe

Оолалалааа (зочин)

Эээмэгтэй бол үнсэнэ гэж чичрээд ээрэгтэй бол лаанаа гэж чичрээд л ......... Дүрсгүй нас шүү күүр гэж Живклан шиг болчиж Цоомоогоос л боллоо ООлалалааа

Ono (зочин)

huurhun shyy Gulliver mine. chinii huuhed nasiig halit l medeh um daa. gehdee ineed hureed bh um chimeegui bj bgad huurhun olon hund durlasan bh chin hehe. er hunii dotor emeeltei hazaartai mori ij burdelteigee orno gj heheh. za tegeed ushuu goe um bicheed bgarai.saihan unshinaaaaaa.... aan neeren chi saihan oyutniihaa dursamjaa daraa bicheerei bas sonin shde sanaagui um sanagduulj ineegeechuu heheh

Зочин

an neeren bi lag ataarhsan hun bolno oo gj Anu gj yarisniih Anugiin huh chin hiimel shde davstai us shahuultsan ain. urid n golo gedeg solongiin 7 ungiin hamtlagt bh ueiin clip ene teriig haruul todhon haragdana doo.

gulliver (зочин)

zochin :aan, tiim yyy.gol ni hiimel huh tegeed ........ad orig huhiig arai guitsehgui baih, te

Ицми

юу вээ... энэ хөөрхөн бичлэгний хаагуур явсан хөндий толгойт вэ би. хэхэ. баахан инээж уншившд.

Зочин

tiim shde nzaa az taaruul hiimel tom huh original tom huh 2iin yalgaag barij uzeerei ho. namaig ugzuglogich gj medjiiga biz dee bas terend n huh ordiin shd heheh

Зочин

tiim shde nzaa az taaruul hiimel tom huh original tom huh 2iin yalgaag barij uzeerei ho. namaig ugzuglogich gj medjiiga biz dee bas terend n huh ordiin shd heheh

Зочин

tiim shde nzaa az taaruul hiimel tom huh original tom huh 2iin yalgaag barij uzeerei ho. namaig ugzuglogich gj medjiiga biz dee bas terend n huh ordiin shd heheh

gulliver (зочин)

Зочин: Барьж үзнэ гэдэгтээ аягүй итгэлтэй байнаа би

Бороо

saihan bichjee
hugjiltei zolig we hoho

AntiDotE

Өгүүлэх чадамж бас байнаа байна. Таалагдсан шүү.

Блогоо устасийм чинь одоо УНШИГЧ л гэхээс (зочин)

Сайхан бичлэг байнаа

tsoomo

хай тэр банталтын туйл майр вээз Fubu өмсоод Shaq билүү пүүз шахчаад мөн ч модгор алхаж билээ анх хэхэ сайхан дурсамж

od (зочин)

bugdiig n unshsan huurhun bichleguud bn baingiin unshigch bolloo bayarllaa

zochin (зочин)

huurhun Gulliver min goyo goyo bichleguudeeree urgelj ineelgej stressiig min tailj baigaarai. Gaviyat mun shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)