Энэ миний блогийн эхний пост боллоо

Би уг нь өмнө нь энд тэнд хэд хэдэн блог нээж байсан юм. Мэдэхгүй ээ, тэгээд олигтой хүн хар уншихгүй, хүүхэн шуухан сэтгэгдэл бичихгүй, гол нь редакцийн санхүүжилт байхгүй болохоор ч тэр юм уу тэгээд л зогсчихсон. Гэтэл саяхан Бөмбөгөрийн тэнд ном зардаг ах, эгч нарын  номнуудыг худалдаж авах гэж байгаа болоод баахан харж зогстол нэг юм харлаа. "Цасан дээр үлдсэн хүний дурсамж нэгэн өдрийн настай, харин цаасан дээр үлдсэн дурсамж нэгэн амьдралын настай гэж".... Яахав дээ, хийж, гийгүүлсэн реформын шинжтэй түүхэн гавьяа байхгүй ч хүн юм байна даа, хаяа элдэв, хангайн юмаа бичиж байвал насны сүүдэр хэвийсэн үедээ харахад ч гэсэн тэмдэглэл хэрэгтэй юм уу гэж бодоод л... Ач, гуч, жич, дөч нараа суулгачихаад блогоо нээгээд л "Үгүй энэ чинь, энэ дэлхийн санхүүгийн хямралаас хэрхэн гарахыг би яг хэлсэн байж шүү, энэ Топ модель Дулмаа чинь нээрээ  жаран гурван жилийн өмнө Нарантуулын оймсны лангууны тэнд  надтай таарсан юм байна шд, зураг нь энэ байна, хараа, өвөө нь ид саятан болж байх үедээ ч  " Монгол орны эко системийг цөлжилтөөс хамгаалах онол, арга зүйн асуудалд" гэсэн  ийм мундаг асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичээ л явж байсан шд,  Муу чавганц маань 55 жилийн өмнө яасан туранхай байгаа вэ? Одоо ч больж дээ гэж мэгээл... " Тэгээд мөнөөх мундаг үгийг бас сохроор дагалгүй Монгол эр хүний  авах гээхийн ухаанаа гаргаж, "За, за одоо ч тэгээд нэг муу цаас байтугай Алтаа эгчийн Бөмбөгөр, мөмбөгөр, Баяраа ахын намын байр майр хүртэл шатдаг болсон цаг, Ерөөсөө блог нь дээр юм байна" гэж дүгнээд энэ үгсийг бичиж байна. Та бичсэн зүйлүүдийг уншаад хэрхэхийг би мэдэхгүй. Харин би бичиж байхдаа жаргалтай байна аа.

15 сэтгэгдэл:

null
enkhriishagai

сайн уу. нээрээ л цаасан дээр хөтлөх эсвэл компьютер дээр бичсэнээс интернетэд хадгалах хамгийн найдвартай нь юм байна.

gulliver

Сайнуу, харин тиймээ, та анх сэтгэгдэл бичсэн хүн боллоо. Дараа таарвал гоё бэлэг өгнөө.

lenin/idevhten unshigch/ (зочин)

manai aguu ih yalaltiin much buhniig bicheerei . ura ura ura

Boloroo (зочин)

za, tegeed amjilt husie da...
bainga unshij baiya.

Турьхан (зочин)

Гулливерын зураг нээрээ л сүртэй юмаа,блог дээрх тэмдэглэлүүд нь бас их сүртэй байх юм байна, мөн үү?

gulliver (зочин)

hi, hi. zurag ch surtein surtei. Bichleg l yahiin bol gehees

United words of Chee***

Hi Gulliver. Amjilt bicheed baijdee.

Үлэмжийн чанар

Бичээд байж дээ Амжилт

Янзагахан (зочин)

хэ хэ хэ за амжилт шүү. Сайхан юм бичээд байвал уншаад л байна шүү дээ

Ono (зочин)

Enhriishagai chin minii tanidag hun munuu? yagaad namaig shagnahgui bgan be? comment uldeegeegui bolohoos unshaad bsan shde kekek. ugn gulliver-iin yal shiitgel aldaa onoo ene ter ih huurhun bsan shde. teriigee nemeed taniltsuulgan deeree bichchih za

ЦасХаН

goe ug olj harjee.....
dewter deree temdeglel hotolood hun unshchihwii gj ih aij ichdeg baijdee.getel odoo hun bur unshaad neg bodliin saihan bolj dee....
chinii bichleiig unshihad neg l goe yumaa.
bicheed baigaarai!!!

gulliver (зочин)

Янзагахан: Баярлалаа, хичээнээ
Ono: medekhgui ee, bi lav l tanihgui yum bn. Enkhriishagai gj.Taniltsanaa, namaig toovol...
Цасхан: bayrlalaa hu

Ицми

үргэлж уншдаг нэг блогтой болох нээ. тээд заваараад алга болчвоо чи. бичиж мичкү

Sakura (зочин)

huurhun bichdeg zaluu bnaa. Bugdiig ni unshij, havid ineeguigeeree ineelee. Hna surdag zaluu ve?

gulliver (зочин)

Gadaadad bdg hun shuu, bas ch gej, hod hod

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)