Gulliver
Өөрөөр хэлбэл түүнийг  тухайн үеийн Монголын Тереза эх хэмээн тодорхойлж болох авч зөвхөн жолооч хэмээх ганц мэргэжлийн хүмүүст л сайхан сэтгэлээ зориулж буй нь жаахан явцуу болохыг ний нуугүй хэлэх нь зүйтэй буй за. Дэлгэрэнгүй»
Сайн байцгаана уу?  Гулливер  “ Мэргэжил бүхэн сайхан” цувралаа үргэлжлүүлж байна. Эхний цуврал гарсны дараа та бүхнээс маань дараах саналууд ирсэн билээ. Дэлгэрэнгүй»
Гадаа мөс гараад, цас хальтраад ...часхийсэн хүйтэн нус гэж... ай, мөн сайхан дуу шүү. Өвлийн тухай Люмино-гийн. За, тэр ч яахав.Юу байцгаана даа. шуналын микробууд минь. Өвлийн өвөө нь л байна.Юу ямар гэж? Та нарын бэлэг гуйгаад захиа бичдэг. Дэлгэрэнгүй»

Мэргэжил бүхэн сайхан : Кондуктор Гулливер

2009 оны 11-р сарын 17 Нийтэлсэн gulliver

“Гулливер ингэж донгосов” блогийн редакци өсвөр үеийн охид, хөвгүүддээ зориулж, мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор “Мэргэжил бүхэн сайхан” цуврал нийтлэлийг толилуулахаар шийдээд байна.Манай редакцид  Гулливер гэсэн нэг хүн багтдаг агаад энэ санаачилагыг редакци 100 хувийн саналаар дэмжлээ. Өөрөө шийдсэнийхээ дараа ер нь дэмий ч юм уу гэж жаал бодсоныг эс тооцвол татгалзсан, түтгэлзсэн санал гараагүй нь “Гулливер ингэж донгосов” блогийн хамт олон ямар холч алсын хараатай, ирээдүй, хойчийнхоо төлөө сэтгэл зүрхээ харамгүй зориулдаг хүний хайлан болсон хүмүүс вэ  гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж буй юм.  Буланг хөтлөхдөө Гулливер тухайн мэргэжлийг эзэмшсэн байсан бол хэрхэн жавхалзах байсан тухай өгүүлэх  маягаар  бичнэ. За, ингээд  багачууд минь хүссэн мэргэжлээ сонгоод сайн сайхан амьдраарай. Ажил л хүнийг голдог болохоос хүн ажлыг голдоггүй юм, намайг хар  л даа, дуртай юмаа хийгээд сайхан амьдарч байна гэж манай байрны “архичин Равсал” ах хэлснийг энэ дашрамд өгүүлсү. Энэхүү мэдээллийн аянг НҮБ-ийн Хүүхдийн сан, Монгол улсын Шинжлэх ухаан, боловсролын яам, Хүүхдийн төлөө үндэсний төвтэй хамтран зохион байгуулах гэсэн боловч намайг тоогоогүй шүү, наадуул чинь.
 Дэлгэрэнгүй»

Гулливерийн бодол өөрчлөгджээ

2009 оны 11-р сарын 13 Нийтэлсэн gulliver
Гулливер багадаа дэлхийн хамгийн мундаг эр хүн бол Жан Клауд Вандам, Арнольд Шварцнеггер 2 гэж боддог байлаа. Дэлгэрэнгүй»

Гулливерт цайлган сэтгэл л зохидоггүй юм даа

2009 оны 10-р сарын 30 Нийтэлсэн gulliver

Нэг найз маань ийн өгүүлж билээ.

Бодоод байх үнэн ч юм болов уу? гэж бодох юм.

 Дэлгэрэнгүй»

Будлиу Гулливерийн будлиан

2009 оны 10-р сарын 19 Нийтэлсэн gulliver
Цаад Гулливер чинь их будлиу, хөөрхий. Анх "Соосог яачихваа" гэж хэлд орсон гэж байгаа Дэлгэрэнгүй»

Барби танаа шаардах бичиг

2009 оны 10-р сарын 16 Нийтэлсэн gulliver
Бид хэдийгээр таны энэ үйлдлийг хангалттай тэвчиж, хүлээцтэй хандаж ирсэн ч өнөөдөр энэ захиаг бичихээс өөр аргагүйд хүрлээ Дэлгэрэнгүй»

Ёстой үхэж байсан ч цоглогоороо дуусна

2009 оны 10-р сарын 10 Нийтэлсэн gulliver
Өнөөдөр гадаа их бүрхэг байна.Монголоос хүн ярилгүй удлаа. Монгол руу ярих карт авах мөнгө алга. Алан хядагчид Ойрхи Дорнодод одоог хүртэл байсаар л байна.Энэтхэгт кастын ялгаа оршсоор л байна. Дэлгэрэнгүй»

Коммунист Гулливерийн монолог

2009 оны 10-р сарын 07 Нийтэлсэн gulliver
 Нөхөд сайн уу?
Хүн төрөлхтний түүхэнд ихээхэн хор хөнөөл, гай гамшиг  дагуулсан нийгмийн харилцааны хоёр гол үзэл баримтлалын нэг болох коммуннизмын тухай товчхон ч атугай бодит ойлголт өгөх зорилгоор энэхүү бичлэгийг бичсэн болно.Өөрөөр хэлбэл 1986 ба түүнээс хойш төрсөн залуустаа голлон зориулав.Мэддэгүүд нь яахав дээ, дурсахгүй юу? Уг нь энэхүү бичлэгийг 18 –аас дээш насны хүмүүст зориулав гэсэн юмтай хийчихвэл үнэн жаатай болно гэж бодоод ноцолдсон ч мэдээллийн технологийн суурь мэдлэг арай хүрсэнгүй. Уучлаарай. Дэлгэрэнгүй»

Уг нь ГУЛЛИВЕР энэ хуриман дээр чинь...

2009 оны 10-р сарын 06 Нийтэлсэн gulliver
Гавьяат блогчинд эчнээ нэрээ дэвшүүлсэн ГУЛЛИВЕР Дэлгэрэнгүй»

Гавьяат блогчин болох мөрөөдөл

2009 оны 09-р сарын 26 Нийтэлсэн gulliver
“Иргэн Гулливерийн товч намтар
Нэр: Гулливер
Нас: Хорь иймхэн гарсан “хуруугаараа хэмжиж үзүүлэв.сур”
Яс, үндэс: Хуланц өвөө  Оросын Буриадад найр хэсч яваад уусан юмныхаа халуунд унь тоолж балиартаагүй бол бараг цэвэр халх байх байсан
 Дэлгэрэнгүй»

Бага насаа хайрлаж явдаг шүү, Гулливер нь

2009 оны 09-р сарын 21 Нийтэлсэн gulliver
Хөөрхий миний бие “Жаргалан” хотхон юм уу, 40 мянгатад төрж, өсөөгүй, 23-р дунд сургуульд сурч байгаагүй, Америкт High school, College төгсөөгүй төдийгүй ер нь 18 нас хүрсэн төрсөн өдрөөр аав, ээж нь шууд автомашин өгдөг айлын хүүхэд биш л дээ.Т Дэлгэрэнгүй»

Утасны хулгайчаа, чамдаа зориулья 

2009 оны 09-р сарын 19 Нийтэлсэн gulliver
Утсыг минь хулгайлсан өөдгүй этгээдээ чи сонс. Дэлгэрэнгүй»

Зодолдож дуусах миний хурим

2009 оны 09-р сарын 12 Нийтэлсэн gulliver
Монгол руу өчигдөр залгаж, найз нартайгаа ярьсан чинь баахан  таньдаг хүн хуримаа хийсэн юм байх. Бас ХАНТУЛГА ДОТ КОМ гээд мундаг блог дээр мань хүний хурим зохион байгуулсан тухайгаа бичсэн пост байна. Цаг үеийн шинжтэй байсан тул сонирхож, уншаад сэтгэгдлүүдийг нь харлаа. Айлын хүүхдүүд яасан ч айхтар болчихсон юм бэ дээ? Дэлгэрэнгүй»